Dark Light
Нийгэм | 2023-02-10

Эрэн хайх баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. 

Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/  цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийн майхан дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр Монголын эрэн хайх, аврах баг нийтдээ 8 хүнийг эсэн мэнд нурангиас гаргалаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10