Dark Light
Нийгэм | 2023-02-10

Гэрээсээ гараад сураггүй болсон 60 настай иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/ Иргэн М-нь 2 сарын 8-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2 сарын 9-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Нарлаг” гэдэг газруудад нийт 20 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон. 2 сарын 10-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19