Dark Light
Нийгэм | 2023-02-10

Новосибирск хотод хий дэлбэрсний улмаас орон сууцны 2 орц нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Пүрэв гарагийн өглөө Новосибирск хотын таван давхар байранд ахуйн хий дэлбэрч, хоёр орц хэсэгчлэн нурсан байна. Үүний улмаас хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 12 хүн нас баржээ. Орост сүүлийн гурван өдрийн дотор хоёр дахь удаагаа ийм хэрэг гарч байна. Энэ долоо хоногийн эхээр хий дэлбэрсний улмаас Тула мужийн Ефремов хотын таван давхар байрны орц нурсан байна.

Новосибирск хотын Линейная гудамжинд байрлах байшинд орон нутгийн цагаар өглөөний найман цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Барилга хэсэгчлэн нурж, гал гарсан байна. Тус байр 1966 онд баригдсан, дөрвөн орцтой, тус бүр нь 15 айлын орон сууц байжээ.

Новосибирск мужийн Эрүүл мэндийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг ослын улмаас 12 хүн нас барсны дотор хоёр настай хүүхэд байжээ. Шархадсан хүний тоо 17-д хүрчээ. Тус байшингаас нийт 50 хүнийг нүүлгэн шилжүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан гэж хотын захирагчийн албанаас мэдээллээ.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, өмнөх өдөр нь тус байшингийн оршин суугчид хий алдаж байгаа тухай дуудлага өгч орон сууцны үйлчилгээнд хандсан байна. "Мэргэжилтнүүд газар дээр нь очсон боловч алдагдлыг бүрэн арилгаж чадаагүй эсвэл цаг алдсан байна. 

Мөн Хоёрдугаар сарын 7-ны мягмар гарагт Тула мужийн Ефремов хотод орон сууцны байшинд хий дэлбэрч, нэг орц нурж, найман хүн амиа алдсан байна. Онцгой байдлын албаны мэдээлснээр хийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас дэлбэрэлт болсон хэмээжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10