Dark Light
Нийгэм | 2023-02-10

ЗТХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн III  хуралдаан өнөөдөр /2023.02.10/  боллоо.

Тус хурлаар “Авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга, засварын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг нормыг шинэчлэх, авто зам, замын байгууламжийн төсвийн программыг шинэчлэн боловсруулах“ зөвлөх үйлчилгээний тайланг хэлэлцэн дэмжлээ.

Энэ норм нь 2007 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан бол шинэчилснээр  нормчлол бодох аргачлал хялбар болж,  авто замын салбарт сүүлийн жилүүдэд нэвтэрсэн шинэ техник технологийн үйлдлүүдийг бүрэн нормчлов. Ингэснээр  авто замчдын ажлын нормын үнэлгээ нэмэгдэж байна.

Энэ ажлыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын  захиалгаар Монголын авто замчдын холбоо гүйцэтгэсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10