Ховд аймагт амиа алдсан 15 настай охинтой холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр: “2023 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгойдоо гэмтэл авч оёдол тавиулсан 15 настай охин эмчлэгдэж байгаад нас барсан тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдийг тогтоох зорилгоор шуурхай ажиллагаа явуулж хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч Ж нь гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгчийн үйлдлээс болж, хохирсон болохыг нотлох баримтаар тогтоож, 48 цагийн хугацаатай баривчлан, цагдан хорих таслан сэргийлэх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Мөн цахим орчинд гарсан амь хохирогчийг сургуулийн орчимд дөрвөн хүүхэд трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээллүүд нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл бөгөөд яллагдагч Ж нь үйлдсэн хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээллийг өгч мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэлээ.
АДМИН







Нийгэм







