Dark Light
Нийгэм | 2023-02-10

"Хааны эрэлд-2023" сургуулийн төлөвлөлтийн хурал зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хааны эрэлд-2023" энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургуулийн төлөвлөлтийн дунд шатны хурал өнөөдөр ЗХЖШ-д зохион байгуулагдлаа. 

Энэ жилийн "Хааны эрэлд" сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран явуулахаараа онцлог бөгөөд энэ удаагийн хурлаар төлөвлөлт, зохион байгуулалт, сургуулийн үеэр хэрэгжүүлэх арга хэмжээг тодотголоо.

Тус хуралд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, тасгийн дарга дэд хурандаа Б.Энхцаг, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын Хавай дахь 8 дугаар Цэргийн цагдаагийн бригадын захирагч хурандаа Чарлэс Грийн, сургуулийн удирдагч, тус бригадын штабын дарга дэд хурандаа Жонатан Ясуда, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн дарга хошууч Рэнэ Бэн Порт, БНТУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Өзгүр Назым Унсал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй нар болон бусад албаныхан оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10