Dark Light
Нийгэм | 2023-02-11

Булган аймгийн баг шигшээ барилдааны гурав дахь тойргийн ялалтаа авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн эхний барилдаанд Булган – Баян-Өлгий аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Булган аймгийн баг 17-8-аар давуу ялалт байгуулав. 

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Х.Цогтгэрэл /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /3/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /3/ улсын начин Н.Мустафа /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /3/ аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Баатарцол /0/, нийт 8 даваа авсан юм. 

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа. 

Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллалаа. 

Үдээс хойш буюу 16:00 цагаас Төв-Өвөрхангай аймгууд шигшээ барилдааны гуравдугаар тойрогт барилдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10