Dark Light
Нийгэм | 2023-02-11

МҮОХ ахмад тамирчид, ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮОХ-ны удирдлагууд Монголын тамирчдын олимпын наадамд оролцох зам мөрийг нээсэн ахмад тамирчдаа сар шинийн босгон дээр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.  

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын олимпын хөгжилд оруулсан анхдагчдын хувь нэмэр үнэлж баршгүй болохыг тодотгож, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөв. 

Олимпын оролцогч ахмад тамирчид цаашид спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд МҮОХ-той бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Мөн энэ өдөр МҮОХ-нд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10