Dark Light
Нийгэм | 2023-02-11

Саудын Арабын Хаант Улсаас Монголд улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харби-г 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. 

  Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд манай хоёр улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал ээрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлов.

 Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харби Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллана гэдгээ тэмдэглэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10