Dark Light
Нийгэм | 2023-02-13

"Хакүхо кап-2023" өсвөр үеийн сүмогийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап-2023" өсвөр үеийн сүмогийн олон улсын тэмцээн өчигдөр (II.12) Японы Токио хотын "Рёогокү Кокигүкан" ордонд боллоо. 13 дахь удаагийн тэмцээнд Монголын 11 өсвөрийн сүмочид оролцсоноос 10 насны ангилалд Баянхонгор аймгийн Баянлиг сумын сурагч Хаш-Эрдэнэ алт, 11 насанд нийслэлийн 13 дугаар сургуулийн сурагч Чилүгэн хүрэл медаль, багийн барилдаанд манай хөвгүүд хүрэл медаль тус тус хүртжээ. 

Гарамгай бөхөөр Баянхонгор аймгийн сурагч Хашмаргад тодорсон. Энэ удаагийн тэмцээнд Япон, Монгол, Украин, АНУ зэрэг найман орны 900 гаруй хүүхэд өрсөлджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10