Dark Light
Нийгэм | 2023-02-13

Хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шүүх бүрдүүлэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэхэмжлэгч У нь хариуцагч Х-г өөрийн эзэмшлийн өвөлжөөг хууль бусаар эзэмшиж байгаа тул хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргасан.

Хариуцагч Х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч миний эзэмшиж байгаа өвөлжөө нь нэхэмжлэгч У-ийнх биш, харин иргэн Б-ийн эзэмшлийнх, би Б-ийн зөвшөөрлөөр эзэмшиж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч У нь иргэн Б-д уг өвөлжөөг олгохыг зөвшөөрсөн Багийн Засаг даргын албан бичиг дээр тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан хүн нь гарын үсэг зураагүй гэж байх тул гарын үсэг мөн эсэхийг шинжээчээр шинжлүүлэх хүсэлтийг гаргасан.

Хариуцагч тал тухайн багийн Засаг даргаас маргаан бүхий газрын талаар асууж тодруулах зүйл байгаа тул гэрчээр асуулгах хүсэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзэж хангахаас татгалзаж, хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хүсэлтийг гаргах эрхтэй ба нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг өөрийнх гэдгийг нотлох үүргийг өөрөө хүлээнэ. Харин иргэн Б-д газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг шинжлүүлэх нь хэрэгт хамааралгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан. Харин тухайн хэргийн талаар мэдэж байгаа хэн ч гэж гэрч байж болох тул хариуцагч талын гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ. 

Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10