Dark Light
Нийгэм | 2023-02-13

Нутгийн хойд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, салхитай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 2 дугаар сарын 13-наас 2023 оны 2 дугаар сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, салхитай байна./

Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 16-наас нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19