Шударга өрсөлдөөн хэрэглэгчийнтөлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 166 иргэн хандсанаас 115 утсанд 128, чатботод 20, и баримт апликейшн 8, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 98 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 11 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 39 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 16 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Үүнээс 16 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 5,463,100 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.
АДМИН







Нийгэм







