Ойн туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээг Гялгарын эхний Нам нүүрт хэрэгжүүлж 20 боодол өвс, 300 кг хужир тавилаа.
Тарвагатайн нурууны БЦГ-ын Идэрийн эх, Гялгар хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Идэр сумын БОТХ-ийн тасагтай хамтран хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллалаа.
Тус цэгүүдэд хэрэгжүүлсэн биотехникийн арга хэмжээний үр дүн болон ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршууллаа.
Битүүтын ам Зүрхийн өвөлжөөнд 3 согоо ажиглагдлаа. Энэ хугацаанд Битүүт, Ногоон нуур, Идэрийн эх, Гялгарын эх, Сэтэрхий, Баян, Хөх хад, Овоот зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж 3 өрхийн 5 иргэнд ТХГН-ын талаар болон ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөмж өглөө.
АДМИН







Нийгэм







