Dark Light
Нийгэм | 2023-02-14

Гар утас бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд, хүн ихээр зорчдог газруудад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулж дараах хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

1. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал орчимд С.А 13 настай эмэгтэй хүүхдийн халааснаас Ай фоне загварын гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй Л.З / 33 настай эрэгтэй / нь хулгайлан авч явсан хэргийг;

2. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б / 20 настай эрэгтэй/ Самсунг галакси загварын гар утас, иргэн А.Б / 25 настай эмэгтэй / Ай фоне 12 про загварын гар утас алдсан хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэй этгээд С.Б / 51 настай эрэгтэй /, У.Б / 37 настай эрэгтэй /, Г.С / 42 настай эрэгтэй / нар нь бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс материалжуулан шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явах, гар утсаа халаасалж явах үедээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10