Dark Light
Нийгэм | 2023-02-14

Насны хишиг болон тэтгэвэр, тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т  “ 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын  хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам  Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан.  

Энэ жил өнөөдөр 02 дугаар сарын 14-ний өдөр сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд

• 65-69 насны 69,406 ахмад настанд тавин мянга, нийт 3,4 тэрбум төгрөг. 

• 70-79 насны 64,912 ахмад настанд наян мянга, нийт  5,1 тэрбум төгрөг.

• 80-89 насны 24,010 ахмад настанд нэг зуун тавин мянга нийт 3,6 тэрбум төгрөг.

• 90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд хоёр зуун тавин мянга нийт 825,5 сая төгрөгийг олгохоор 161,630 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг банкуудад илгээж, 13,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байна. 

Дашрамд дурдахад насны хишгээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж болон эхийн алдар одонгийн мөнгийг мөн өнөөдөр олгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10