Өнгөрсөн 2022 оны 11 сард Борхүүг угжиж өсгөсөн гэр бүлийнхэн нь Богдхан ууланд тээвэрлэн авчирч байсан бөгөөд тэрээр өмнө бугын сүрэгт аваачиж нийлүүддэг байсан ч буцаж гэрлүүгээ гүйгээд байсан талаар иргэн Буянтогтох мэдээлэл өгч байв.
Харин түүнээс хойш Хамгаалалтын захиргаа болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр олны хөл хөдөлгөөнөөс хол ижил сүрэгтэй нь дасгаж нутагшуулах нь зүйтээ гэж үзсэн. Өнөөдөр 2023.02.14-ны өдөр Хамгаалалтын захиргаанаас “Мөнгөн эгшиг” компанийн талбайд өсгөж буй бугын “Илий”-нүүдийн өвөлжилтийн байдалтай танилцлаа.
Борхүү болон бугын илийнүүд өнтэй өвөлжиж байна. Ирэх тавдугаар сард Борхүү болон эдгээр бугануудыг Богдхан ууланд нутагшуулах юм.
АДМИН







Нийгэм







