Dark Light
Нийгэм | 2023-02-14

“Ардыг Гэгээрүүлэх Яам-99” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ахмад багш нарын холбооноос “Ардыг Гэгээрүүлэх Яам-99” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 

Ардыг Гэгээрүүлэх Яам 1924 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан. Анхны сайд Онход овогт Сангажавын Жамъян гүн юм. Боловсролын систем үүсэж хөгжихдөө олон үе шатыг дамжсан. 1921 оны 11-р сарын 02-нд шинэ үеийн анхны бага сургууль 4 багш, 2 ангийн 100 сурагчтайгаар, мөн их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Батлан хамгаалахын сургууль “Их даргын сургууль” нэртэйгээр 1921 онд байгуулагдсан түүхтэй.  

Шинжлэх ухааны салбарын хувьд 1924 онд анхны шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан түүхтэй.

Монголын багш нар 

1935 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаа их хурлаа зохион байгуулсан бол шинжлэх ухааны салбарын анхдугаар их хурлыг 2019 онд зохион байгуулсан. 2-р их хурлыг 2024 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

 1942 онд Монгол улсын гавьяат багш цол, 1982 оноос ардын багш цол олгож эхэлсэн.1984 онд анхны хөдөлмөрийн баатар цолыг Д.Дагва, Д.Базар нарт олгож байсан түүхтэй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Ардын болон гавьяат багш цолыг 800 гаруй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10