Dark Light
Нийгэм | 2023-02-14

Монголбанк “БиСи Карт” байгууллагатай хамтран ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанк нь Үндэсний брэнд ₮ картаар олон улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд БНСУ-ын БиСи карт байгууллагатай хамтран ₮ картыг тус улсад төлбөрт хүлээн авах анхны туршилтыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны 3 дугаар улирлаас эхлэн ₮ картыг Солонгос улсад уншуулж, төлбөр төлөх боломжтой болох юм.

Энэ хамтын ажиллагааны үр дүнд манай улсын төлбөрийн картын зах зээл нэлээдгүй тэлэх, иргэд дотоодын ₮ картаараа олон улсад гүйлгээ хийх хөгжлийн дараагийн шатанд шилжих чухал алхам болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10