Dark Light
Нийгэм | 2023-02-14

Унаж явсан машин нь шатсанаас түймрийн хэрэгт холбогдов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокуророос иргэн С-г “хээрийн түймэр тавих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн С нь хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаагүйгээс карданы утсанд богино холболт үүсэж хялбар шатах материалд халалт өгсний улмаас тээврийн хэрэгсэл шатаж, улмаар гурван сумдын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд хээрийн түймэр гарч иргэд, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна.

Эрүүгийн хуульд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцож нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.

Шүүхээс иргэн С-г хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 35.526.347 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, байгаль орчинд учруулсан хохиролд 36.412.382 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10