Dark Light
Нийгэм | 2023-02-14

2022 онд ял шийтгүүлэгчдийн тоо 27.8 хувиар өсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын хэмжээнд  2022 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 17.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 27.8 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 16353 хүн, 10 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14394 хүн, 10 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Үүнээс 1583 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тухайлбал

 - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1091 хэргээр буюу 21.8хувиар

 - Хулгайлах гэмт хэрэг 345 хэргээр буюу 27.5 хувиар

 - Залилах гэмт хэрэг 79 хэргээр буюу 10.7 хувиар

 - Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 286 хэргээр буюу 36.3 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурсан байна. үүнд

 - Хүнийг авах гэмт хэрэг 18 хэрэг буюу 9.1 хувиар

 - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2 хэргээр буюу 2 хувиар

 - Хүн худалдаалах гэмт хэрэг 3 хэргээр буюу 50 хувиар тус тус буурсан үр дүнтэй гарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10