Dark Light
Нийгэм | 2023-02-15

Дэлхийн хамгийн хөгшин үхэр зараа олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхий дээр хамгийн урт настай үхэр зараа есөн жил амьдарсан гэж үздэг байсан бол Данийн төв дэх Силкеборг тосгоны ойролцоогоос олдсон Торвалд нэртэй эрэгчин үхэр зарааг 16 настай байсныг тогтоожээ. Тэрээр дэлхийн хамгийн хөгшин үхэр зараа бөгөөд байгаль орчны судлаачдад хөхтөн амьтны ирээдүйн судалгаанд асар үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Оксфордын их сургуулийн зэрлэг байгаль, ан амьтан судалгааны төвийн доктор Софи Лунд Расмуссен уг ажлыг удирджээ. Тэрээр үхэр зарааны насыг 16 болохыг мэдсэнийхээ дараа нулимсаа барьж дийлэлгүй уйлсан тухайгаа ярьжээ. Үхэр зараанууд 16 жилийн турш амьдарна гэдэг маш гайхалтай нээлт гэж тэрээр үзсэн байна.

Эрдэмтэд 2014 онд Ирландаас олдсон есөн настай  эмэгчин үхэр зарааг хамгийн удаан амьдарсан үхэр зараа гэж үздэг байжээ. Харамсалтай нь Торвалд 2016 онд Силкеборг тосгон дахь Данийн амьтан хамгаалах төвд нохойд бариулж үхсэн байна. 

“Амьтад” нэртэй судалгааны сэтгүүлд нийтэлснээр дээрх судалгааны ажилд зориулж сайн дурын 400 хүн 700 орчим үхсэн үхэр зараа авчирсны дунд Торвалд байжээ. Хүмүүсийн авчирсан үхэр зараанууд дундаас 11 болон 13 настай үхэр зараанууд ч мөн олдсон байна. Үхсэн амьтдын насыг тогтоохдоо эрүүний ясан дээрх өсөлтийн зураасыг тоолжээ. 

Европт үхэр зарааны тоо сүүлийн жилүүдэд огцом буураад байгаа юм. Тухайлбал Их Британид л гэхэд 20 жилийн дотор 75 хувиар буурчээ. 

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10