Dark Light
Нийгэм | 2023-02-15

Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг харилцан тохирч үзэглэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс-Кувейт Улсын хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр 2023 оны 2 дугаар сарын 14-д боллоо. 

Хэлэлцээрээр Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг харилцан тохирч үзэглэлээ.

Тун удахгүй хоёр талын Зам, тээврийн сайд нар гарын үсэг зурснаар ХЭЛЭЛЦЭЭР хүчин төгөлдөр болж, ШУУД нислэг эхлүүлэх боломжтой болно. Хоёр улсын агаарын тээвэрлэгч нар өөрсдийн боломжтой давтамж болон агаарын хөлгийн төрлөөр чөлөөтэй нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ.

Кувейт Улсын зүгээс КАРГО нислэгийг эхний ээлжид эхлүүлж Монголоос мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Кувейтийн Олон улсын нисэх буудлын ШИНЭ ТЕРМИНАЛ  ашиглалтад орсны дараа зорчигч тээврийн ШУУД нислэгийг эхлүүлэх боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10