Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Н.Батад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.
Шүүх шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлож, шүүгдэгчид шүүх хуралдааны товыг танилцуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Шүүгдэгч нь хуульд заасан шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй нь түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болдог.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-г хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шүүгч Б.Байгалмаа
АДМИН







Нийгэм







