Dark Light
Нийгэм | 2023-02-15

Хаягдал хөөс цуглуулж хоёр давхар байшин барьжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн иргэн Ц.Батгэрэл ТИС-ийг Металлургийн инженер мэргэжлээр төгсөж, Хятадад мэргэжил дээшлүүлсэн. Тэрээр одоо зах худалдааны төв, байрны хогийн сав, бараат хогийн цэг зэргээс хаягдал хөөс цуглуулан боловсруулж будаг, барилгын материал гаргах жижиг үйлдвэрлэл хувиараа эрхэлж байна.  

Сүүлийн 3 жил судалгаа хийж, хог хаягдал цуглуулан, буталсан хөөсөө цементтэй хольж 300-500 маркийн бетонон дүүргэлтийн материалыг гарган авч хоёр давхар үйлчилгээний зориулалттай барилга барьсан байна. Өөрийн гараар хөөс бутлагч жижиг машинаа зохион бүтээжээ.

Бараат хогийн цэг дээр хаягдаж байгаа хогны бараг 90 гаруй хувь нь цаас байдаг. Тэгвэл Ц.Батгэрэл цаасыг дахин боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулах зорилго өвөртлөн дараагийн бизнес санаагаа боловсруулан, судалгаа хийж байна. 

Энэ ч утгаараа Хоггүй Дархан форумд оролцож эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчидтай уулзан өөрийн үйл ажиллагаа танилцуулан, гарц шийдлийг хамтдаа ярилцахаар ирсэн гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10