Dark Light
Нийгэм | 2023-06-03

Өвөрхангай аймгийн баг яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн барилдаанууд Завхан – Өвөрхангай аймгийн барилдаанаар эхэллээ. 

Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн баг 19:6-аар хожиж илт давуу ялалт авсан юм.  

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /4/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /4/, сэлгээнд аймгийн арслан Ж.Наранбаатар  нийт  19 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд суув/, улсын начин Б.Чимэдвандан /3/, улсын начин Т.Дүгэрдорж /1/, аймгийн харцага Б.Анхбаяр /1/, нийт 6 даваа авцгаалаа. Завхан аймгийн баг сэлгээний бөхгүй барилдав. 

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авч, Өвөрхангай аймгийн баг ялалтын 5.000.000 төгрөгөө гардан авлаа. 

Орой 18:00 цагаас Баянхонгор – Увс аймгууд барилдана. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19