Dark Light
Нийгэм | 2023-06-03

Монгол бүсгүйчүүд хоорондоо финалдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Кыргызстаны нийслэл Бишкект гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнө чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд болж манай 6 бөх хүч үзсэн. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан, “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нар хоорондоо финалдаж гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар болов. 

Б.Хулан хагас шигшээд Эквадорын Лусия Йепез Гузманыг, Г.Отгонжаргал нутаг нэгт Б.Болортуяаг тус тус цэвэр дарсан. 65 кг-д ОУХМ Ө.Пүрэвсүрэн 1 ялж, 2 ялагдаад байгаа бөгөөд үдээс хойш сүүлийн тойргийн барилдаанаа хийнэ. Харин 97 кг-д ОУХМ Ө.Батзул Энэтхэгийн Деепакт 7:9-өөр, 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл БНХАУ-ын Бөх-Эрдэнэд 4:4-өөр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10