Dark Light
Нийгэм | 2023-06-04

Бидон Ганбаагаас ботго Ганбаа руу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бидон Ганбат, нүүрс Адъяасүрэн гишүүн нар тоот сонгогчдынхоо тойг сөхөрч, хөдөөгийн уул талаар хэрэн хэсэж, бядан явлаа. Бидон Ганбаа ботго Ганбаа болж имижээ солих барбарос төлөвлөгөө боловсруулжээ. Хөөрхөн ботгоны хажууд хөл тавхайгаа хөдөө тийш нь дэлгэн, хөрөг патиараа татуулав. Өгөр толгой Гүрсэд баруун аймгийн Батсайхан болсон гэдэг шиг бидон Ганбаа ботго Ганбаа болсон байна. Өөрийнхөө тараасан бидонуудын эдэлгээ хэрэглээтэй биеэр танилцан, гараар барьж, нүдээр үзэж сонирхжээ. Тойрог дахь бидонуудын өнөөгийн байдал, хүртээмж, хэрэглээ, төлөв байдлын талаар газар дээр нь судалсан байна.

Мөнгөний бодлогын хэлэлцүүлэгт мөнгөний талаар бодлогоширдог Адъяасүрэн бодлогошронгуй дүр, мөнгөлөг байдалтайгаар тойргоо тойрчээ. Мөнгөний бодлого хэлэлцэх үеэр мань бүсгүй машид бодлогошронгуй байдлаар “Баянхонгорын малчдын хувийн арилжааны ХААН банкнаас авсан зээлийн хүүг хөнгөлөх мөнгөний бодлого байх уу?” гэх бодлогын асуултыг мөнгөжүүлэн тавьсан удаатай. Танин мэдэхүйн дамжаанд суралцаж байгаа Адъяасүрэн мөнгөний бодлого уу, бодлогын мөнгө үү? гэдэг асуултын хариултыг хайсаар мөнгөний айхтар бодлогод ороогдоод байгаа. АТҮТ-ийн албан тушаалтнуудад нүүрс тээврийн зөвшөөрөл худалдаж авахаар 100 мянган доллар өгсөн гэх мөнгөний бодлогын хариу АТГ-т тайлагдаж байгаа юм. Сонгууль хаяанд ирсэн тул тойргоо тойрсон, тойглож сөгдсөн, хэвийн бус боов, мөнгө төгрөг, бидон сав, өвс тэжээл, ор хөнжил, хуц ухна бэлэглэдэг өвлийн өвгөд, цасан охид, үнэгүй бяслагаа хавханд хавчуулсан өглөгийн эзэд айсуй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10