Dark Light
Нийгэм | 2023-06-04

Мухар сүсгээр хууль батална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй боллоо. Гишүүд зөвхөн тойрог, газар нутгийг төлөөлж байсан бол нийт улс орон, нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын дуу хоолой байх холимог тогтолцоонд шилжлээ. 

Эрдэмтэн судлаачид гишүүдийн тоог сонгогчдоо төлөөлөх чадварыг нь куб язгуурын аргачлалаар тооцсон гишүүд билэгдлээр л бүхнийг төсөөлдөг нь илэрлээ. Шинжлэх ухаан сонирхдоггүй, мухар сүсэгт мухарддаг хүмүүст 126 гэдэг тоо янз бүрээр харагдаж үзэгдсэн байна. О.Цогтгэрэлд 126 гэдэг тоо 1206 оныг сануулаад болдоггүй. Ингэхэд 1206 онд Е.Чингис их эзэн хаан болсон бил үү, АН байгуулагдсан бил үү гэдэг нь ч холилдож хутгалдаад байгаа юм. Төр, шашныг хослон түшигч Б.Энх-Амгалангийн нүдэнд бол 99 тэнгэр, 108 суварга сүүмэлзэн сүүтэлзэн, униартан дуниартан үзэгдэж харагдаад байсан байна. 76 гишүүн биш 76 гэдэг тоо буруутай болж, мажоритар аргаар сонгогдох нь 78 болж өөрчлөгдлөө. 

Үндсэн хуулиа “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын гишүүдийн 78-ыг олныг төлөөлөх аргаар, 48-ыг хувь тэнцүүлсэн аргаар сонгоно” гэж өөрчилсөн тул удаа дараа өөрт ашигтай тоглоомын дүрэм зохиож, сонгуулийн хууль ахин дахин өөрчлөхөд ийнхүү цэг тавилаа. Зөвхөн мөнгөтэй нь сонгогдох эрхтэй буюу нэг гишүүн дунджаар 1,5  тэрбум төгрөг зарлагаддаг мажоритар арга дээр ийнхүү мөнгө хаяхгүйгээр сонгогдож болдог пропорциональ аргыг нэмж, холимог тогтолцоонд шилжлээ.    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10