Dark Light
Нийгэм | 2023-06-04

Төв аймгийн баг яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд Баян-Өлгий Төв аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Төв аймгийн баг 17:8-аар ялалтаа авлаа. 

Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /3/, улсын начин Г.Ганжад /3/, улсын начин Д.Хүдэрбулга /5/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /2/, аймгийн арслан Н.Дашдаваа /4/, нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /3/, улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Х.Танирберген /1/, аймгийн хурц арслан У.Береке /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /0/, аймгийн заан Е.Көптилек /1/, нийт 8 даваа авцгаасан юм.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авч, Төв аймгийн баг ялалтын 5.000.000 төгрөгөө гардан авлаа. 

Орой 18:00 цагаас Архангай - Булган аймгууд Алтан цомын төлөө өрсөлдөнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10