Dark Light
Нийгэм | 2023-06-05

Vandebo: Тоглоомын талбайн эвдэрсэн бүх зүйлсийг засаж, шинээр сольж өгөхөөр болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 6 сарын 3-ны орой Төв цэнгэлдэх хүрээлэнд олон залуусыг хамарсан тоглолт болсны дараах нөхцөл байдал цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар цахим хуудастаа: 

"Өчигдөр орой Төв цэнгэлдэх хүрээлэнд олон залуусыг цуглуулсан тоглолт болсны дараах байдал ийм байна. 

Цэвэр, цэмцгэр, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе. Энэ хотод бид бүгд хамтдаа амьдарч байгаа шүү дээ. Ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй. 

Цаашид олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа иргэд, ААН-үүд илүү хариуцлагатай байж, аюулгүй байдал, эмх цэгцтэй байдлыг төрийн байгууллагатай хамтдаа хариуцдаг тогтолцоонд шилжих шаардлагатай" хэмээн нийтэлсэн бол /Тоглолтыг зохион байгуулагчид/ Vandebo: "Цэнгэлдэхийн дотор болон гадна хогийг цэвэрлэлээ. Сошиал орчинд буруу ташаа мэдээлэл явж л байна. Гэхдээ яахав ээ угаасаа тэгдэг л хойно. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аливаа шоу тоглолт, фестиваль дууссаны дараа их хэмжээний хог гардаг нь хэвийн үзэгдэл. Ганц манай оронд биш дэлхийн бусад хотуудад ч ийм л байдаг. Хамгийн гол нь тэр хогийг дараа нь цэвэрлэдэг. Яг энэ зарчмаар бид бүх хогийг  цэвэрлэж дууслаа. Мэдээж хоггүй цэвэрхэн байхыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бид ч тоглолт эхлэхийн өмнө үзэгчдэдээ хогоо битгий ил задгай хаяарай. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж соёлтой байхыг уриалсан. Дор бүрнээ хичээж байж бидний хүсээд байгаа орчин нийгэм илүү сайхан гэрэл гэгээтэй болно. Тиймээс дан ганц чи дан ганц би гэж хэн нэгэн рүүгээ буруу өгөлгүй хамтдаа л хичээе. Эцэст нь Vandebo- той хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Жич: Тоглоомын талбайн эвдэрсэн бүх зүйлсийг засаж, шинээр сольж өгөхөөр болсон" хэмээн нийтэлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10