Dark Light
Нийгэм | 2023-06-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮХӨ-ийг ёсчлон баталлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг хуулийг ёсчлон баталсан байна. 

Олон нийтийн дунд үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавих уу гэсэн хүлээлт үүсээд байсан юм. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. 

Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилгүйгээр ёсчлон баталснаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10