Dark Light
Нийгэм | 2023-06-06

БНСУ-д хүчингийн гэмт хэрэг үйлдвэл багадаа 3 жилийн хорих ялтай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-д бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хамгийн багадаа гурван жилийн хорих ял оноодог байна. Өмнөд Солонгосын эрүүгийн гэмт хэргийн хуулийн 298 дугаар зүйлийн 299 дүгээрт зааснаар хэрэв бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал торгууль оногдуулах дүрэм журамгүй ба хэрэг үйлдсэн нь батлагдсан тохиолдолд хорих ялаар шийтгүүлнэ гэж заажээ. 

Харин гэмт этгээд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчтой тохиролцвол хорих ялыг тэнсэг харгалзах ял болгосон тохиолдол цөөнгүй байдаг ажээ. Гэхдээ сэжигтэн гэмт хэрэг үйлдсэнээ үл хүлээн зөвшөөрч, хохирогчтой тохиролцож чадаагүй тохиолдолд ялын хэмжээ нэмэгддэг байна.

БНСУ-д 2021 оны байдлаар хүчирхийллийн гэмт хэргийн тоо өмнөх дөрвөн жилийн үзүүлэлтээс нэмэгджээ. 2021 онд 100,000 хүн тутамд 63,6 бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн баримт statista.com цахим хуудсанд нийтлэгдсэн байна. 

Өмнөд Солонгосын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвийн мэдээлснээр гаднын иргэд хүн амины, хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол 100,000 хүн тутамд 44,6 бүртгэгджээ. Улс үндэстнээр ангилбал гэмт хэрэгт хамгийн их холбогддог нь Хятад, Пакистан, Монгол, Орос, Узбекстан, Шри Ланка улсын иргэд байдаг бөгөөд тэр дундаа хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдлоор Пакистан, Бангладеш улсын цагаач иргэд тэргүүлдэг байна. 

Эх сурвалж: en.yna.co.k, pureumlawoffice.com, statista.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10