Dark Light
Нийгэм | 2023-06-06

“Монголын соёлын долоо хоног” Пёнтэг хотноо болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Кёнги аймгийн Пёнтэг хотноо 6 дугаар сарын 3-ны өдрөөс 9-ний өдрүүдэд “Монголын соёлын долоо хоног” арга хэмжээг  Пёнтэг хот, тус хотын олон улсын солилцооны сангаас Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. 

Пёнтэг хотын олон улсын солилцооны сан 2021 оноос хойш дэлхийн улс орнуудын түүх соёлыг БНСУ-д сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сурталчилгааны арга хэмжээг цувралаар зохион байгуулж, энэ удаа манай улсыг сонгосон юм.

“Монголын соёлын долоо хоног” арга хэмжээний нээлт энэ сарын 3-нд болж, монгол, солонгосын олон иргэн нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхов.

Нээлтэд Пёнтэг хотын Засаг дарга Жон Жан Сон, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Улсын их хурлын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн,  Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Пёнтэг хотын олон улсын солилцооны сангийн захирал Ли Гван Ү, Үндэсний Ассамблейн гишүүн Юү Ы Дун нарын албаны төлөөлөгчид оролцов. 

Элчин сайд Э.Сарантогос хэлсэн үгэндээ “Монголын соёлын долоо хоног” арга хэмжээ нь Монгол эх орныг маань найрсаг солонгосын ард иргэдэд танилцуулахад, улмаар манай хоёр улсын ард иргэдэд найрамдал нөхөрлөлөө мартагдашгүй дурсамжаар бататган бэхжүүлэхэд тус дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. 

Нээлтийн арга хэмжээний үеэр Солонгос дахь Монгол сургуулийн сурагчид монгол бүжгийн үзүүлбэр, Төв аймгийн “Туургатан” хамтлаг язгуур урлагийн дээжээс сонирхуулсан бол солонгосын залуус таеквондогийн тоглолт, хөгжмийн номер үзүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10