Dark Light
Нийгэм | 2023-06-07

ГССҮТ-ийн "Эргэлт 2" хэсэгт бүрэн засвар хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс иргэд үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн тохижилт үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд “Эргэлт 2” хэсгийг иж бүрэн засварлалаа. 

Тус төвд үйлчлүүлж буй иргэдийн 40 орчим хувь нь “Эргэлт 2” хэсгийн 1-6 давхар хүртэлх шатаар зорчдог бөгөөд Эрчимт эмчилгээний тасгийн сахиур, мөн бусад тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хүргэх эргэлтийн үйлчилгээг 07:00-22:00 цагийн турш үзүүлдэг байнгын ачаалалтай хэсэг юм.

Иймд уг хэсэгт эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн материал хэрэгслийг ашиглан засвар үйлчилгээг хийж, эрчим хүчний хэмнэлт бүхий мэдрэгчтэй гэрэлтүүлэг тавьж, давхар тус бүрийг тодорхой илэрхийлсэн тоон мэдээллээр хаягжуулан, шатны хонгил дахь цонхнуудыг илүү саруул болгон зориулалтын хавтангаар бүрж засварласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10