Dark Light
Нийгэм | 2023-07-19

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад цол, шагнал гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар 2, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 1, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 2, цагдаагийн хугацааны цолоор 1 алба хаагч тус тус шагнагдлаа.

Иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19