Dark Light
Нийгэм | 2023-07-19

Байлдааны самбогийн отгон дэлхийн аварга жюү жицүгээр өрсөлдөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

20 дахь удаагийн жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр байлдааны самбогийн бөхийн отгон дэлхийн аварга, холимог тулааны тамирчин Гантөмөрийн Баяндүүрэн 62 кг-ын жинд өрсөлдөв. Дорнод аймгийн харьяат Г.Баяндүүрэн хэдийгээр тэмцээнээ дуусгасан ч 2016 онд “Garuda BJJ & MMA” академид жюү жицүгийн спортоор хичээллэн Дэлхийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, улсын аваргад гурван удаа түрүүлсэн тамирчин.

Холимог тулаанаар ч хүч үздэг Г.Баяндүүрэн байлдааны самбогоор 2017 онд ОХУ-ын Сочи хотод болсон ДАШТ-д 57 кг-д хүрэл медалиар энгэрээ мялааж байсан бол өнгөрсөн жил Бишкект 58 кг-ын жинд алтан медаль хүртэж Монголын байлдааны самбогийн түүхэнд гурав дахь дэлхийн аварга болсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19