Dark Light
Нийгэм | 2023-07-19

“Хараа” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур нурсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 8-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна.

 Энэ хугацаанд нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19