Dark Light
Нийгэм | 2023-07-21

"Тунгалаг мэлмий" сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол цэргийн нэгдсэн холбооноос БНСУ-ын “Нүдний шилний нийгэмлэг”-тэй хамтран “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг  зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 3000 гаруй ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулж байгаа бөгөөд нүдний хараагаа үнэ төлбөргүй оношлуулж, авто рефрактороор шалгаж, тухайн хүний нүдний хараанд тохирсон шилийг газар дээр тааруулан олгож, тохирсон шил байхгүй тохиолдолд БНСУ-д захиалан хийлгэж байна.

“Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил Орхон, Хөвсгөл аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдэд үйлчлэхээрээ онцлог юм.

Мөн энэхүү үйл ажиллагаанд хамрагдсан хүн бүрд харааны болон нарны хамгаалалтын шил олгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19