Dark Light
Нийгэм | 2023-07-26

52.66 грамм алтыг хураан авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Экологийн цагдаагийн албанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Туул голын сав газарт хяналт, шалгалтыг зохион байгуулахад Төв аймгийн Заамар сумын харьяат А.А нь тус нутаг дэвсгэрт  экскаватор 2, хово маркийн ачааны автомашин 2, алт угаах төхөөрөмж 1, ковш (түрэгч техник) 1, дизель цахилгаан үүсгүүр 2, ус шахагч насос 2, нийт 10 техник хэрэгслийг ашиглан,  Бүрэгхангай сумын Дэрстэй баг Туул голын сав газарт голоос 50 метр орчим газарт 8 метр гүн 40х50 метр орчим ухаш нүх үүсгэж зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн шалгаж байна. 

Хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашиглаж байсан техник хэрэгсэл, алт угаах төхөөрөмжид үзлэг хийн 52.66 грамм шар өнгийн металл буюу алтыг хураан авсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19