БИЛГИЙН ТООЛЛЫН 9
2023.07.27 / ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН
ЗУРГААН ЦАГААН УЛААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.22-20.36
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Аргын тооллын 7 сарын 27, Бархасвад гараг. Билгийн тооллын 9, Онгоц одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН






Нийгэм




