Dark Light
Нийгэм | 2023-08-02

Даншиг наадамд Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.

Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:

“Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг уламжлал ёсоор сугалаагаар зохион байгуулна. Орон нутагт 3-4 наадам давхцаж байгаа ч зодоглох бөхийн тоо хангалттай. Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх хүрэлцэн ирээд буй. Бай шагналын хувьд бусад наадмаас өндөр, мөн Даншигийн цол олгоно. Цолны хувьд түүх, уламжлалаа сэргээн 2015 оноос олгож эхэлсэн гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19