Dark Light
Нийгэм | 2023-08-02

Даншиг наадмын үеэр морьт харваа, сээр цохих тэмцээн зохион байгуулагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

Өнгөрсөн жилийн наадмыг 2500 орчим жуулчин ирж, даншиг наадмыг үзэж сонирхсон гэсэн мэдээлэл бий. Энэ жилийн хувьд хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваачид, уран бүтээлчид, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Түүнчлэн хөтөлбөрийн хувьд ч өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, арга хэмжээ олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн нь жуулчдад төдийгүй монголчуудад ч сонирхолтой байх болов уу хэмээлээ.

 “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-тай холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тус чиглэлд нэмэлтээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөж байна.

08.05-нд 07:00-23:00

08.06-нд 08:00-22:00 цаг гэсэн хуваарийн дагуу МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдөлнө.й


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19