Dark Light
Нийгэм | 2023-08-02

Зарим голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нуруунаас эхтэй Орхон, Идэр, Түй, Чулуут, Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдсэн байна.

Орхон /Орхонтуул, Сүхбаатар/, Хараа гол /Дархан хот/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшнийг 5-40 см СЭЛБЭ гол /Санзай орчимд үерийн түвшнийг 5 см давсан байна. Харин ТУУЛ гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшнийг 33 см даван үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 3-ны өдөр Дэлгэрмөрөн гол Мөрөн хот, Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 10-40 см  нэмэгдэх хандлагатай байна. Мөн баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар   бороо, аадар бороо орно.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19