Цахим шуудан, сошиал хуудсаар дамжуулан хэрэглэгчийг залилах, хувийн мэдээллийг нь авах зорилготой хуурамч холбоос огцом нэмэгдэж байна. Тиймээс харилцагч та хувийн мэдээлэл, санхүүгээ хамгаалан дараах зөвлөмжүүдтэй танилцана уу.
1. Khan Bank гэсэн үг орсон бол үг үсгийн алдааг шалгаж, ХААН Банкны албан ёсны дараах вэбсайт, холбоостой харьцуулж, давхар нягтална уу.
• ХААН Банкны вэбсайт: https://www.khanbank.com/personal/home/
• ХААН Банкны Интернэт банк /иргэн/: https://e.khanbank.com/auth/login
• ХААН Банкны Интернэт банк /байгууллага/ : https://sbeta.khanbank.com/auth/login
• ХААН Банкны Цахим салбар: https://online-branch.khanbank.com/ipo/mn/information
2. Khan Bank гэсэн үг ороогүй, өөр нэршил бүхий холбоос бол сэжигтэй гэж үзэн банканд хандахыг зөвлөж байна. Мөн ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээлэл, Интернэт банк, Khan Bank аппликэйшний нэвтрэх нэр, нууц үг, төхөөрөмж баталгаажуулах кодоо оруулж болохгүй юм.
Банк санхүүгийн байгууллага нь хэзээ ч цахимаар болон сошиал сувгаар харилцагчийн нууцлалтай мэдээлэл оруулахыг шаардсан холбоос бүхий мэдээлэл түгээдэггүй болно.
АДМИН







Нийгэм



