Dark Light
Нийгэм | 2023-08-03

12 дугаар сургуулийн хичээлийг байрыг 11 сард хүлээлгэж өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн нийт 4 байранд хичээллэсэн. 

2021 онд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн ч ажил удаашралтай байгаа юм. Нийт 18,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ онд 1,3 тэрбум төгрөгийг олгожээ. 

Гүйцэтгэгчийн хувьд төсвийг нэмэгдүүлж олгох хүсэлт гаргаж, гүйцэтгэлийн үр дүнгээр асуудлыг шийдвэрлэхээр боллоо. 11 дүгээр сарын 01 гэхэд хичээлийн байр буюу эхний блокийг ашиглалтад оруулахаар боллоо. Ингэснээр 20 анги буюу 40 бүлэг хичээллэх боломж бүрдэнэ. Мөн сургуулийн хоолны хэсгийг ашиглалтад оруулахаар болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19