Dark Light
Нийгэм | 2023-08-03

2 гэр, 1 автомашин үерт урсаж, 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  140 км, сумын төвөөс баруун хойд 120 км/ 2 гэр, 1 автомашин /2 зорчигчтой/ үерийн усанд урссан тухай дуудлагыг 8 сарын 2-ны 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б /45 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын 1 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байсныг иргэн А /63 настай, эрэгтэй/-г анх урссан газраас баруун хойд зүгт 500 метрийн зайд эсэн мэнд байсныг олж, мөн өдрийн 04:35 цагт иргэн Б/45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг анх осолдсон газраас баруун хойд зүгт 3.5 км зайд Гүвээ багийн “Цагаан бургасангын хэв” гэдэг газраас  олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19