Dark Light
Нийгэм | 2023-08-03

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсныг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна. 

Хяналтын явцад Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын зүүн дэнж” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Хамтын эх булаг” ХХК нь менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19