Dark Light
Нийгэм | 2023-08-03

6 зорчигчтой автомашин үерийн усанд урсаж, 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т Ховд аймгийн Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 8 сарын 2-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г /54 настай, эмэгтэй/ үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид 06:00 цагт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19