Dark Light
Нийгэм | 2023-08-03

"Тэргэнцэр Монголд" төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “HOPE HAVEN WEST” АББ-ын тэргүүн Лони Дэвис, Тэргэнцэр төслийг анх Монгол хүүхдүүдэд хүргэхийг санаачилсан, багийн зохион байгуулагч Т. Эс-Олдох түүний нөхөр Оукдэйл Ротари Клубийн гишүүн Robert Brunker нарыг хүлээн авч уулзан талархал илэрхийлж, цаашид тусгай хэрэгцээтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн Дэлхийн улс орнуудыг холбосон тус чиглэлийн дагуу сүлжээ байгуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

АНУ-ын Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг “HOPE HAVEN WEST” ашгийн бус байгууллага нь 20,000 гаруй тэргэнцрийг Дэлхийн улс орнуудад сайн дурын үндсэн дээр хандивласан байна.  Манай улсын хувьд  “Тэргэнцэр Монголд” төсөл 2 дахь удаагаа Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бөгөөд тус байгууллага 2018 онд анх Монгол улсад ирж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөлд аймгуудад сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19